Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Жамьян Гүн 12, Гранд оффис 3 давхар 32 тоот

Танилцуулга

Aбт Глобал нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Монголын эрчим хүчний засаглал (МЭХЗ) хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэгч байгууллага юм. МЭХЗ хөтөлбөр нь эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулах замаар Монгол Улсын эрчим хүчний салбарын аюулгүй, найдвартай, төрөлжсөн, орчин үеийн, бие даасан байдлыг дэмжих зорилготой юм. Энэ зорилгуудыг биелүүлэхдээ МЭХЗ хөтөлбөр нь дараах хүрээнд үйл ажиллагаа явуулна.

  • Цахилгаан болон дулааны эрчим хүчний системийн төлөвлөлт болон үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах
  • Эрчим хүчний салбарын зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
  • Орчин үеийн эрчим хүчний технологи нэвтрүүлэхийг дэмжих
  • Эрчим хүчний үр ашиг, хэрэглэгч талын менежмент
  • Монголын эрчим хүчний судалгаа, инновацийн сан 
  • Олон нийтийн оролцоог хангах, нийгмийн нөлөөллийн аян хэрэгжүүлэх 
  • Жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн олон талт төлөөллийн оролцоог хангах

Монголын эрчим хүчний салбарын тогтвортой, бие даасан байдлыг дэмжих дээрх зорилтуудыг биелүүлэхээр Абт Глобал ажиллаж байна. 

Төслийн товч танилцуулгыг татаж авахыг хүсвэл энд дарна уу.