Манай хамт олон
Овгорын Бавуудорж
Хөтөлбөрийн захирал
Др Овгорын Бавуудорж нь сэргээдэх эрчим хүчний бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийн чиглэлээр эрчим хүчний салбарт туршлага хуримтлуулсан салбарын тэргүүлэх мэргэжилтэн юм. Др О.Бавуудорж нь Инха их сургуульд эрчим хүчний инженерийн мэргэжлээр доктор, Техасийн Техас Тек их сургуульд салхины эрчим хүчний магистрын зэрэг хамгаалсан.
Тэрээр Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Эрчим хүчний яам зэрэг байгууллагуудад ажилласан туршлагатай. Др Бавуудорж нь “100,000 нарны гэр”, Дэлхийн банкны санхүүжилттэй “Хөдөөгийн цахилгаан хангамжид сэргээгдэх эрчим хүчийг ашиглах төсөл”, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл” болон “Эрчим хүчний системд ашиглах их чадлын цэнэг хураагуурын төсөл” зэргийг бэлтгэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр АНУ-ын ОУХА, Дэлхийн банк, АХБ, ЕСБХБ, GIZ зэрэг олон улсын хөгжлийн байгууллагуудтай ажилласан туршлагатай.
Түүнчлэн “Монгол Улсын үндэсний тодорхойлсон хувь нэмрийг шинэчлэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах Техникийн зөвлөмж”, Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний супер сүлжээ Говь-тех” зэргийг бэлтгэж хэвлүүлэхэд оролцсон.
Намхайнямын Цолмон
Эрчим хүчний дэвшилтэт технологи хариуцсан ахлах
Намхайнямын Цолмон нь тогтвортой эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн 18 гаруй жилийн туршлагатай. Тэрээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цэвэр эрчим хүчийг нэвтрүүлэх төслүүдийг санаачлан уур амьсгалын санхүүжилтийг амжилттай татаж чадсан. Мөн түүнчлэн, хатуу түлшээр ажилладаг бойлерыг газрын гүний дулааны насосоор солих цэвэр дулаан хангамжийн төслийг санаачлан, улсын төсвөөр (720 сая төгрөг) жишиг төсөл болгон хэрэгжүүлсэн туршлагатай.
Хатагтай Н. Цолмон нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дулаан хангамжийн шинэлэг технологи нэвтрүүлэх, хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрийн ба хөгжлийн байгууллагатай хамтран ажилласан туршлагатай. Парисын хэлэлцээрийн Үндэсний тодорхойлсон бичиг баримтыг боловсруулах, Эрчим хүч хэмнэх тухай үндэсний хөтөлбөр боловсруулах зэрэг бодлогын бичиг баримтууд дээр мөн ажилласан.
Н.Цолмонгийн хамтран хэвлүүлсэн “Монгол Улсын ногоон эрчим хүчний тогтолцоо ба эрчим хүчний үр ашиг” тайланг эндээс унших боломжтой. Мөн тэрээр CCAC буюу Уур амьсгал, цэвэр агаарын түншлэлийн дэмжлэгтэй Монгол Улсад хэрэгжсэн агаарын бохирдол ба уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээг тодорхойлох чиглэлээр бусад судлаачидтай хамтран ажилласан.
Мөнх-Эрдэнийн Энхжин
Дулаан хангамж, эрчим хүчний үр ашиг хариуцсан ахлах
Мөнх-Эрдэнэ овогтой Энхжин нь нийтийн болон хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд дулаан хангамж болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх асуудлууд дээр ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2016 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг үйлдвэр, хотын дулаан хангамжийн магистрын зэрэгтэй төгссөн. ЕСБХБ-ны “Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд СЭХ-ийг нэгтгэх судалгааны ажил”, ЕСБХБ-ны “УБ хотын ДХС-ийн үр ашгийг нэмэгдүүлэх ТЭЗҮ”, Дэлхийн Банкны “Улаанбаатар цэвэр агаар” төсөл, судалгаанууд дээр ажиллан ДХС-ийн эрчим хүчний системийн үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан.
Мөн ЕСБХБ-ны Монголын Тогтвортой Эрчим Хүчний Санхүүжилтийн Үйлчилгээ зээлийн шугамын гол мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа олон тооны аж ахуй нэгж байгууллагуудын эрчим хүчний үйл ажиллагааг сайжруулахад тусалж байв. Дотоодод хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан туршлагаас дурдвал, ГОУХАН-ийн Эрчим Хүчний Үр Ашиг 3+ төсөл, АХБ-ны УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр, УБДС ТӨХК-ийн дулааны тоолуурын алсын зайн мэдээллийн системийг бий болгох зэрэг төслүүдээр дамжуулан Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад чиглэн ажиллаж байсан.
Отгонсүрэнгийн Шүрэнцэцэг
Жендэр ба олон нийтийн оролцоо хариуцсан ахлах
О.Шүрэнцэцэг нь Монголика, Үндэсний газарзүйн сэтгүүл, Космополитан зэрэг Монголын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн редакцийн багт ажиллаж, Монгол Улсын олон улсад чиглэсэн олон нийттэй харилцах санаачилгуудын бүтээлч агуулгыг тодорхойлох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад оролцож, контентод суурилсан боловсролын төслийг санаачлан хэрэгжүүлсэн найм жил гаруйн туршлагатай. Одоогийн эрхэлж буй ажлаасаа өмнө Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажиллаж байсан.
МУИС-ийн олон улсын сэтгүүл зүйн анги төгссөн. Ёнсэй их сургуульд олон улсын стратеги санхүүгийн магистрын зэрэг хамгаалахдаа профессорын туслахаар ажиллаж байв.
Бүдээгийн Мэндбаяр
Хяналт шинжилгээ, үнэлгээ, өөрчлөн сайжруулалт болон тэтгэлэг хариуцсан захирал
Б.Мэндбаяр нь нийтийн болон хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд төслийн загварчлал, шилжилтийн үеийн менежмент, хяналт шинжилгээ, үнэлгээний зөвлөх, чиглүүлэгч болон дотоод аудит, хөтөлбөрийн үнэлгээний чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.
МУ-ын уул уурхайн тэргүүлэгч компаниудын хамтран гаргасан Хариуцлагатай Уул Уурхай (ХУУ)-н Кодексын загвар болох ХУУ-н шилжилтийн загвар ба үнэлгээний жишиг аргачлалыг боловсруулж уул уурхайн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан. Тэрээр хүртээмжтэй оролцоотой, системтэй цогц арга барилаар дамжуулан илүү үр дүнтэй хамтран ажиллах боломжтой гэдэгт итгэж байгууллагуудад төсөл боловсруулах арга зүй, хэрэгжүүлэх нөөцийн оновчлолоор мэдлэг туршлагаа хуваалцдагаараа бахархдаг.
Тэрээр МУИС-ийн Олон улсын эдийн засгийн харилцааны бакалавар, Нийтийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан ба уул уурхайн салбарын Жишиг Өөрчилсөн 50 Түүх номын дүрээр шалгарч байсан.
Баатарцогтын Оюундэлгэр
Санхүү, захиргаа хариуцсан захирал
Баатарцогтын Оюундэлгэр нь нягтлан бодох бүртгэл, санхүү, удирдлагын чиглэлээр 18 жил ажилласан туршлагатай. Тэрээр хүмүүнлэг, хөгжлийн янз бүрийн байгууллагуудад голчлон ажилласнаас гадна хувийн салбарт мөн туршлага хуримтлуулж, хүмүүнлэгийн болон хувийн салбарын санхүүгийн менежментээр мэргэшсэн. Мөн үйл ажиллагаа, хүний нөөцийн менежмент зэрэг бусад менежментийн чиглэлээр давхар мэргэшсэн. Хэлэлцээр, бизнес төлөвлөлт, аналитик ур чадвар, менежментийн санхүү, стратеги төлөвлөлтийн ур чадвартай.
Базарсадын Ганбат
Нягтлан бодогч
Базарсад овогтой Ганбат нь нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлагын чиглэлээр 15 гаруй жил ажилласан туршлагатай. Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн төслүүд болон Cуурин төлөөлөгчийн газарт санхүүгийн мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд дотоод хяналт, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлага болон санхүүгийн менежментийн чиглэлээр мэргэшсэн.
Батбаярын Уянгаа
Төслийн санхүүжилтийн зөвлөх
Б.Уянгаа нь 2011 онд Их Британийн Кингстоны их сургуульд Санхүүгийн эдийн засгийн бакалаврын зэрэг хамгаалсан. Банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт, гадаад эх үүсвэр, олон улсын хамтын ажиллагаа чиглэлээр 12 гаруй жил ажилласан туршлагатай санхүүгийн эксперт юм. Тэрээр олон улсын хөгжлийн санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулалтын сангуудаас удаа дараагийн гадаад эх үүсвэртэй зээл, ногоон санхүүжилт болон худалдааны шугамын санхүүжилт татаж байсан туршлагатай. Abt Associates-д ажиллахаас өмнө тэрээр Богд банкинд Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн захирал, Голомт банкинд ахлах менежер, шинжээч, хөрөнгө оруулалтын менежер зэрэг албан тушаалыг тус тус хашиж байсан.
Болдбаатарын Мөнхзул
Захиргааны ажилтан
Болдбаатарын Мөнхзул нь байгаль, хүрээлэн буй орчны чиглэлээр захиргаа, төслийн мэргэжилтнээр ажиллаж байсан туршлагатай. Б.Мөнхзул нь Озоны үндэсний албанд ажиллаж байх хугацаандаа “Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”, “Озон задалдаг бодисын тухай Монреалийн Протокол”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд “Гидрохлорфторт нүүрстөрөгчийн (озон задалдаг бодис) төрлийн бодисын хэрэглээ, импортыг үе шаттай бууруулах менежмент” болон “Институцийг бэхжүүлэх” төслүүд дээр голлох үүрэгтэй ажилласан. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах хүрээнд “Байгаль орчны салбар дахь эмэгтэй оюутнуудыг чадавхжуулах менторшип хөтөлбөр”-ийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн туршлагатай. Уг төслөөр дотоодын их дээд сургуулиудад байгаль орчны чиглэлээр суралцаж буй төгсөх ангийн эмэгтэй оюутнуудад зориулан ажлын байранд нэн шаардлагатай ур чадварт суралцах, салбарын шилдгүүдээр менторлуулах боломжийг бүрдүүлсэн юм. Тэрээр 2020 онд Унгар Улсын Обуда их сургуулийг Байгаль орчны инженер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Түүний цаг төлөвлөх, хурал уулзалт зохион байгуулах, худалдан авалт хийх, түнш, харилцагч болон оролцогч талуудтай харилцах зэрэг олон талт ур чадварууд нь манай байгууллагын үйл ажиллагаа, алсын хараа, зорилгод үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Саруулзамын Хулан
Тэтгэлэг хариуцсан ажилтан
Саруулзамын Хулан нь 2021 онд Монгол Улсын Их Сургуульд Экологич мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Хүрээлэн буй орчин, байгаль орчны судалгаа шинжилгээний чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж байсан ба судалгааны арга зүйн өргөн туршлагатай юм. Тэрээр Лондоны Амьтан Судлалын Нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Озоны Үндэсний албанд ажиллаж байсан ба эдгээр байгууллагуудад ажиллаж байх хугацаандаа нийгмийн суурь судалгаа, зэрлэг ан амьтны хамгааллын менежмент болон озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодисын талаар, түүний импорт хэрэглээ, олон улсын хамтын ажиллагааны талаар өргөн мэдлэг, туршлага хуримтлуулсан.