#32, 3F Grand Office, Jamyan Gun 12 Olympic Street, Sukhbaatar District 1st khoroo, Ulaanbaatar Mongolia 14251

Жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн олон төлөөллийн оролцоог хангах

Монголын эрчим хүчний засаглал (МЭХЗ) хөтөлбөр нь эрчим хүчний салбарын жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулж, нийгмийн олон талт төлөөллийн оролцоог хангах, бодлого боловсруулах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна. МЭХЗ хөтөлбөр нь дараах хүрээнд төвлөрч ажиллана. Үүнд

Эрчим хүчний төлөвлөлтийг сайжруулахад эрх тэгш байдлыг хангах 
Эрчим хүчний төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд эмэгтэйчүүдийн чадавхийг бэхжүүлэх 
Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад эрчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх 
Эмэгтэйчүүдийн техникийн ур чадварыг сайжруулах
Эрчим хүчний дэвшилтэт системийн санхүүжилтийг жендэрийн мэдрэмжтэй байлгах  
Эрчим хүчний салбарт эмэгтэйчүүдийн нэтворк бий болохыг дэмжих
Монголын эрчим хүчний салбарт жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулагч манлайлагчдыг дэмжих 
Эмэгтэйчүүд, залуучуудын удирдаж буй байгууллагуудад тэтгэлэг олгохыг дэмжих 

Монголын эрчим хүчний салбарт жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулж, эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь Монгол Улсын урт хугацааны зорилтуудтай уялдаж байгаа бөгөөд МЭХЗ хөтөлбөр нь бүхий л үйл ажиллагаандаа жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн олон талт төлөөллийн оролцоог хангаж ажиллана.