Эрчим хүчний дэвшилтэт технологийг дэмжих
Монголын эрчим хүчний засаглал (МЭХЗ) хөтөлбөр нь эрчим хүчний хэрэглэгчийн сонголтыг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, төлбөр төлөгчдийн хариуцлагыг хангахад анхаарч эрчим хүчний үйлчилгээний өрсөлдөөнт, сайн зах зээлийг дэмжих болно. Үүнд хүрэхийн тулд, эрчим хүчний засаглал хөтөлбөрийн үйл ажиллагаа нь улс төрийн дэмжлэгийг бий болгож, эрчим хүчний дэвшилтэт систем, технологитой холбоотой эрсдэлийг бууруулах замын зураглалыг боловсруулна. Мөн агаарын бохирдол, институцийн шинэчлэлийн талаар ТББ, олон нийтийн форумыг дэмжинэ. Бид төрийн байгууллагууд болон олон улсын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллана.
МЭХЗ нь цэвэр эрчим хүчний дэвшилтэт систем, төлөвлөлт, журам, санхүүжилт, эрчим хүчний дэвшилтэт системийг хөгжүүлэх арга хэрэгслийн бодлого, зохицуулалтын орчныг сурталчлах болно. Мөн эрчим хүчний дэвшилтэт болон орлогод нийцсэн системийг нэвтрүүлэхэд хувийн хэвшлийг татан оролцуулах замаар Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах стратегийн түншлэл, инновацийг дэмжих болно.