Монголын эрчим хүчний судалгаа, инновацийн сан
Монгол Улсын эрчим хүчний сорилтыг шийдэхэд энэ сорилтыг өдөр бүр мэдэрч яваа, асуудлыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн зорилт, мэдлэг, хүсэл эрмэлзэл дээр тулгуурлах нь чухал юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монголын эрчим хүчний судалгаа, инновацын сангийн анхны санхүүжилтэд хамрагдсан байгууллагууд эрчим хүчний салбарыг сайжруулах шинэлэг шийдлүүдийг боловсруулахаар ажиллаж байна.