Эрчим хүчний үр ашиг, хэрэглэгч талын менежмент
Эрчим хүчний хэмнэлт, хэрэглэгч талын менежментээр дамжуулан эрчим хүчний нөөцийг хэмнэх, удирдах асар их боломж бий. Монгол Улс өнгөрсөн хугацаанд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах нэмэлт эх үүсвэрүүд дээр төвлөрөн, эрчим хүчээр ханганb нийлүүлэх талд түлхүү анхаарал хандуулж ирсэн. Өөрийн өртгөөс доогуур тариф, хэрэглээнд суурилсан төлбөр тооцоо, тоолууржуулалт дутмаг, институтийн бүтэц сул байгаа зэрэг нь эрчим хүчний хэмнэлт, хэрэглэгч талын менежментийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд саад учруулдаг. МЭХЗ хөтөлбөр энэ хүрээнд авч хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ханган нийлүүлэх талаас илүүтэйгээр хэрэглэгч талд чиглэсэн бодлогуудыг сурталчлахаар зорин ажиллана. Үүнийг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
Эрчим хүчний үр ашиг, хэрэглэгч талын менежмент бол улсын эрчим хүчний хэрэглээ, улмаар нийлүүлэлтийг удирдахад аль аль талдаа үр өгөөжтэй арга юм. МЭХЗ хөтөлбөр нь энэхүү чухал хэсэгт томоохон нөлөө үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.