Эрчим хүчний салбарын зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх
Монголын эрчим хүчний засаглал (МЭХЗ) хөтөлбөр нь Монголын Засгийн газрын ил тод, өрсөлдөөнт худалдан авах, урамшуулах чадавхийг сайжруулснаар хөрөнгө оруулалтын багцыг төрөлжүүлж, зах зээлд суурилсан эрчим хүчний салбар бий болгох шилжилтийг дэмжих болно. Худалдан авах ажиллагааны бодлого, үйл ажиллагааны талаар сургалт, зааварчилгаа өгөх, сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгох сүлжээг хөгжүүлнэ. Түүнчлэн эрчим хүчний төслүүдэд санхүүжилт татахад Монголын талаас оролцогчдод туслалцаа үзүүлж, ил тод, өрсөлдөөнт худалдан авалт, тэр дундаа хувийн хэвшлийн илүү их хөрөнгө оруулалтыг бий болгож, холбогдох тарифын шинэчлэл хийх зорилгоор дуудлага худалдааг дэмжин ажиллана.