Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Жамьян Гүн 12, Гранд оффис 3 давхар 32 тоот

Нийгмийн нөлөөллийн аян

МЭХЗ хөтөлбөрөөс "Тог-оо тохируулъя 17-22 цаг" нийгмийн нөлөөллийн аяны хэрэгжилтийг дэмжин ажиллаж байна. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан, оргил ачааллын үеэр эрчим хүчний шаардлагагүй хэрэглээгээ бууруулахыг олон нийтэд уриалж буй “Тог-оо тохируулъя 17-22” нийгмийн нөлөөллийн аян нь эрчим хүчний үр ашиг, хэмнэлтийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой юм.