Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Жамьян Гүн 12, Гранд оффис 3 давхар 32 тоот

Бид хэн бэ

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Абт Ассосиэйтсийн монгол цахим хуудсанд тавтай морилно уу. 

Бид АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэгч байгууллага юм. Энэхүү таван жилийн хөтөлбөр нь эрчим хүчний салбар дахь засаглалыг сайжруулж, эрчим хүчний шилжилтийг дэмжихэд техникийн туслалцаа үзүүлэх юм. Бид эрчим хүчний салбарын засаглалыг сайжруулснаар Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдлыг дэмжих зорилготой. Тус хөтөлбөр нь өрсөлдөөнт ил тод худалдан авах үйл явцыг дэмжих, эрчим хүчний салбарын хувийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, эрчим хүчний үйлдвэрлэл болон менежментийн шинэ дэвшилтэт технологийн хэрэглээг дэмжих, аюулгүй, найдвартай, төрөлжсөн, орчин үеийн, бие даасан эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн орчин, засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. Бид ил тод байдал, өрсөлдөөн, хувийн хөрөнгө оруулалт, эрчим хүчний шинэ технологи нэвтрүүлэхийг дэмжих замаар Монголын эрчим хүчний салбарын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна. 

 

Хүндэтгэсэн,

Хөтөлбөрийн захирал Майкл Эллис,

АНУ-ын ОУХА-ийн төсөл хэрэгжүүлэгч Абт Ассосиэйтс Инк