Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Жамьян Гүн 12, Гранд оффис 3 давхар 32 тоот

Цахилгаан болон дулааны эрчим хүчний системийн төлөвлөлт болон үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах

Монголын эрчим хүчний засаглал (МЭХЗ) хөтөлбөр нь эрчим хүчний салбарын төлөвлөлт болон үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд өгөгдлийн шинжилгээг ашиглах аргачлал, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхийг дэмжиж ажиллана. Улаанбаатар хотын эрчим хүчний хангамжийн үр ашигэрчим хүчний салбарын засаглалыг сайжруулахын тулд эрчим хүчний төлөвлөлтөд өгөгдөлд суурилсан бодлого боловсруулах үйл явцыг бэхжүүлнэ. Мөн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах үйлчилгээг сайжруулахын тулд эрчим хүчний салбарын удирдах байгууллагуудын ажилтнуудад стандарт нэвтрүүлэхэд техникийн туслалцаа үзүүлнэ. Уг зорилтын хүрээнд дотоодын байгууллагуудын үүсэж болзошгүй эрчим хүчний хямралыг үнэлэх, хянах, хариу арга хэмжээ авах чадавхыг сайжруулахаас гадна богино болон урт хугацааны төлөвлөлтөд дэвшилтэт арга хэрэгсэл, загвар, үнэлгээг ашиглах үндэсний чадамжийг бий болгоход төвлөрөх юм. МЭХЗ хөтөлбөр нь өгөгдлийн шинжилгээнд суурилсан төлөвлөлт, шийдвэр гаргах үйл явцаар дамжуулан Монголын эрчим хүчний салбарын тогтвортой, үр ашигтай байдлыг дэмжинэ