Монголын эрчим хүчний судалгаа, инновацийн сангийн нээлт боллоо
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрөөс Монголын эрчим хүчний судалгаа, инновацийн сан (МЭХСИСан)гийн нээлтийг зохион байгууллаа. МЭХСИСан нь цэвэр эрчим хүчний шилжилтэд хувь нэмрээ оруулж, Монголын эдийн засгийн өсөлтийг дэмжих шийдлүүдэд тэтгэлэг олгох юм. Тус тэтгэлгийн сан нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн 12 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Монголд хэрэгжүүлж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн нэг хэсэг байдлаар хэрэгжих юм.