Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Жамьян Гүн 12, Гранд оффис 3 давхар 32 тоот

Вителли энд Ассисиэйтстэй хамтран ажиллаж байна

Вителли энд Ассисиэйтстэй хамтран ажиллаж байна

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй Монголын Эрчим хүчний засаглал хөтөлбөрөөс цахилгаан, дулаан хангамжийн салбарын өнөөгийн институцийн тогтолцоо, бодлого, хууль эрх зүйн зохицуулалтад үнэлгээ хийх ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд МЭХЗ хөтөлбөрийн институцийн зөвлөх, АНУ- ын туршлагатай хуульч хатагтай Мэри Луйз Вителли засгийн газар, хувийн хэвшлийн олон талт төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын эрчим хүчний салбарын шилжилтэд хууль эрх зүйн болон засаглалын зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна. Түүнийг Монголд ажиллах хугацаанд засгийн газрын төлөөлөл, хувийн хэвшлийн компаниуд эрчим хүчний шилжилтийн тухай төсөөлөл, тулгарч буй сорилтуудаа хуваалцав. Яамдын зүгээс эрчим хүчний шилжилттэй холбоотой ул суурьтай үнэлгээ хийж, оролцогч талууд, олон нийтэд зөв ойлголт өгөх нь чухал болохыг дурдлаа. Реформ гэдэг нь одоо байгаа бүх бүтцийг өөрчилнө гэсэн үг биш болохыг хатагтай Вителли онцлоод, бусад орны туршлага, сургамжаас төрийн байгууллагын төлөөллүүдтэй хуваалцсан юм. Эрчим хүчний салбарын энэхүү үнэлгээ нь техникийн болон эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, компанийн засаглал, хүрээлэн буй орчин, нийгмийн хамгаалал, эрчим хүчний аюулгүй байдлын чиглэлийг тодорхойлох, ил тод, зах зээлд суурилсан үйл ажиллагаа явуулах Монгол Улсын нөхцөл, байдалд тохирсон хувилбаруудыг боловсруулах үндэс суурь болох юм.