Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж, Жамьян Гүн 12, Гранд оффис 3 давхар 32 тоот

Эрчим хүчний ахисан түвшний төлөвлөлт, бодлогын дүн шинжилгээний сургалт зохион байгуулав

Эрчим хүчний ахисан түвшний төлөвлөлт, бодлогын дүн шинжилгээний сургалт зохион байгуулав

Абт Ассосиэйтсийн хэрэгжүүлж буй Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын ОУХА эрчим хүчний бодлого төлөвлөлт, үр ашгийг нэмэгдүүлэхэд салбарын тоон мэдээллийн дүн шинжилгээний үр дүнг ашиглах чадавхыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч болох Абт нь Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Эрчим хүчний сургуулийн багш нарт зориулсан дулааны болон цахилгаан эрчим хүчний дунд болон урт хугацааны бодлого төлөвлөлтөд дэвшилтэт арга технологийг ашиглах сургалтыг зохион байгуулахаар тохиролцов. Хамтын ажиллагааны хүрээнд зохион

байгуулах сургалтыг АНУ-ын эрчим хүчний салбарын судалгааны тэргүүлэх байгууллага болох Аризона Их Сургуулийн эрчим хүчний шийдлийн лаборатори(LEAPS)-ийн эрдэмтэн, судлаачид удирдан оролцоно.