"Тог-оо тохируулъя 17-22" нийгмийн нөлөөллийн аяныг дэмжин ажиллаж байна
Эрчим хүчний үр ашиггүй хэрэглээгээ бууруулах нь тус салбарт үүсээд буй хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахад нэн чухал. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан, оргил ачааллын үеэр эрчим хүчний шаардлагагүй хэрэглээгээ бууруулахыг олон нийтэд уриалж буй “Тог-оо тохируулъя 17-22” нийгмийн нөлөөллийн ажлыг USAID-аас Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөрөөрөө дэмжиж, нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо.