Хэрэглэгч талын менежментийн сургалт зохион байгууллаа
USAID Монгол Улсад эрчим хүчний үр ашигтай хэрэглээг дэмжих тал дээр холбогдох байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд USAID-ээс эрчим хүчний болон барилгын есөн байгууллагатай хамтарч сургалт зохион байгууллаа. Сургалтын үр дүнд эрчим хүчний оргил ачааллын үеийн болон бусад үр ашиггүй хэрэглээг бууруулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах юм.