Эрчим хүч ба эмэгтэйчүүд
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас эрчим хүчний салбар дахь жендэрийн асуудал сэдэвт эмэгтэйчүүдийн дугуй ширээний хэлэлцүүлгийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэ нь төр, их сургууль, хувийн хэвшлийн эмэгтэйчүүдийн олон талт төлөөллийг оролцуулан эрчим хүчний салбарын жендэрийн асуудлыг хэлэлцэж буй анхны хэлэлцүүлэг болж байгаа юм. Эмэгтэй инженер, техникийн ажилчид эрчим хүчний салбарт ихээхэн хувь нэмэр оруулдаг ч жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхах хандлага зэргээс шалтгаалан карьераа өсгөж, ажил амьдралын тэнцвэрт байдлаа хадгалахын тулд илүү их сорилттой тулгардаг. Мөн эрчим хүчний тэгш бус хүртээмжийн улмаас гэр хороолол болон хотын захад амьдардаг эмэгтэйчүүд орон сууцанд амьдардаг хүмүүстэй харьцуулахад хамаагүй олон цагийг гэрийн ажилд зарцуулж байгаа. Тиймээс АНУ-ын ОУХА нь Абт ассосиэйтсээр дамжуулан эрчим хүчний салбарт жендэрийн эрх тэгш байдал, нийгмийн олон талт төлөөллийн оролцоог хангаж, манлайллыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.