Жендэрийн үйл ажиллагааны төлөвлөгөө гаргалаа
Жендэрийн тэгш эрхийг хангах нь эрчим хүч төдийгүй бүх салбарт эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг бий болгох суурь болдог. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь Абт ассосиэйтсээр дамжуулан Монгол Улсын эрчим хүчний засаглалын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангахыг дэмжин ажиллаж байна.
Эрчим хүчний хэрэглэгч, салбарын бодлого боловсруулагчид болон нийт хүний нөөцийн хүрээнд охид, эмэгтэйчүүд болон нийгмийн бусад цөөнхийн төлөөлөл тодорхой оролцоотой байдаг хэдий ч тэдний дуу хоолой аливаа шийдвэр гаргах явцад бүрэн дүүрэн тусаж чаддаггүй. Төрөл бүрийн судалгааны дүнгээс харахад эрчим хүчний дамжлагын бүх шатанд эдгээр бүлгийн оролцоог хангах нь хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй хүний нөөцийн тогтвортой ажиллах хандлагыг үүсгэж, илүү бүтээмжтэй, эдийн засгийн өсөлтийг бий болгодог байна. АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн эрчим хүчний засаглалтай холбоотой үйл ажиллагаанд жендэрийн тэгш эрхийг хангах зарчмыг нэвтрүүлснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт илүү аюулгүй, тогтвортой, төрөлжсөн, дэвшилтэт, бие даасан байдлыг бий болгохоор зорьж байна.