Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөр нь эрчим хүчний салбарт найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлж, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэн ажиллаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Abt Associates нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар 5 жилийн хөтөлбөрийн хугацаанд хамтран хэрэгжүүлэх зарим үйл ажиллагааны хүрээг тодорхойлов. Хөтөлбөрөөр дамжуулан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь аюулгүй, тогтвортой, олон талт, орчин үеийн, бие даасан эрчим хүчний салбарыг хөгжүүлэхээр төр болон хувийн хэвшлийн салбарын гол түншүүдтэй хамтран ажиллах болно.