#32, 3F Grand Office, Jamyan Gun 12 Olympic Street, Sukhbaatar District 1st khoroo, Ulaanbaatar Mongolia 14251

Тэтгэлэг олгохоор төслийн санал хүлээн авч эхэллээ

Тэтгэлэг олгохоор төслийн санал хүлээн авч эхэллээ

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй “Монголын эрчим хүчний засаглал” (МЭХЗ) хөтөлбөрөөс тэтгэлэг олгох төслийн санал хүлээн авч эхэллээ.

USAID-ын санхүүжилттэй МЭХЗ хөтөлбөр нь “Монголын эрчим хүчний судалгаа, инновацын сан” (МЭХСИС)-гаар дамжуулан эрчим хүчний салбарын байгууллагуудын институтийн болон хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, эрчим хүчний шилжилтэд шаардлагатай арга хэрэгслийг хөгжүүлэх, салбарын экосистемийг сайжруулах зорилгоор тэтгэлэг олгодог. МЭХСИС-гийн тэтгэлэгт хөтөлбөрт дотоодын хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, судалгаа шинжилгээ болон бодлого судалгааны тинк танк, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллагууд хамрагдах боломжтой.

МЭХСИС нь “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах цэвэр дулаан хангамж, халаалтын инновацлаг шийдэл” тэтгэлэгт хөтөлбөрт оролцох сонирхолтой байгууллагуудыг төслийн саналаа ирүүлэхийг урьж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон тавигдах шаардлагыг www.abtassoc.mn вэбсайтаас авна уу.

Тэтгэлэгт хөтөлбөрийн төслийн саналыг 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл grants_mongolia@abtglobal.com имэйл хаягаар хүлээн авна. Нэмэлт мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл дээрх имэйл хаягаар холбогдоно уу.

Монголын эрчим хүчний засаглал хөтөлбөр

Харилцах утас: 75990606 -211

Цахим шуудан: grants_mongolia@abtglobal.com

Тэтгэлэгт өргөдөл гаргахтай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл үзэх: MERI Fund