"Тог Тог" бүжгийн уралдааны хугацааг сунгалаа
Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарлаж буй "Тог Тог" бүжгийн уралдаанд оролцох хугацааг 2024 оны 11-р сарын 17-ны өдрийн18:00 цаг хүртэл сунгалаа.
Нэмэлт өөрчлөлт бүхий удирдамжийг энд дарж татаж авна уу.
Нэмэлт, өөрчлөлт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ТОГ ТОГ” БҮЖГИЙН УРАЛДААНЫГ ДҮГНЭХ ХУГАЦААГ СУНГАЖ БАЙНА.
2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот
Уралдаанд хэрхэн оролцох тухай:
Сургууль бүр “Тог тог” дуун дээр (https://www.youtube.com/watch?v=I9iYliVBKuA) зохион байгуулагчдын бэлдсэн бүжгийн рийл дээрх (https://www.facebook.com/USAIDMongolia/videos/1292843875158389 https://www.facebook.com/USAIDMongolia/videos/505302129083256) бүжгийн хөдөлгөөнийг оруулж, нэмэн баяжуулж анги хамт олноороо бүжиглэж (хүний тоо хэд байхыг сургуулиуд өөрсдөө шийднэ. Жишээ нь: https://www.facebook.com/USAIDMongolia/videos/913398543993644),бусдыгаа эрчим хүчний хэмнэлтэд уриалж буй 2 минут хүртэл урттай видеог бэлтгэж, Фэйсбүүкт #togootokhiruuliy хаштагтайгаар “Бид тог, дулаанаа зөв хэрэглэж, зөндөө хэмнэх уриалгад нэгдэж байна. Та ч бас нэгдээрэй” гэсэн тайлбартайгаар public буюу олон нийтэд нээлттэй тохиргоотойгоор 2024 оны 10 дугаар сарын 28-аас 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацааны хооронд нийгмийн сүлжээнд оруулна. Уралдааныг тухайн бичлэгийг үзсэн үзэлтийн тоогоор дүгнэх тул сургуулиудыг видеогоо аль болох эрт оруулахыг уриалж байна.
- Видео постныхоо үзэлтийн тоог 2024 оны 11 дүгээр сарын 17-ны 18:00 цагаас өмнө info@erc.gov.mn болон Info_Mongolia@abtglobal.com мэйл хаягууд руу скрийн шот хийж ирүүлнэ. Зөвхөн үзэлтийн тоогоо ирүүлсэн сургуулиудыг шалгаруулалтад оруулна.
Дүгнэж урамшуулах тухай:
Видеоны үзэлтийн тоогоор тэргүүлсэн эхний гурван сургуулийг дараах байдлаар мөнгөн шагналаар шагнана.
Шалгаруулах байр |
Шагналын тоо |
Шагнал урамшуулал |
Тэргүүн байр |
1 |
Өргөмжлөл, 1 сая төгрөг |
Дэд байр |
1 |
Өргөмжлөл, 500 мянган төгрөг |
Гуравдугаар байр |
1 |
Өргөмжлөл, 300 мянган төгрөг |
Жич: 2024 оны 09 дүгээр сарын 30-нд гарсан удирдамжийн “Уралдаанд хэрхэн оролцох вэ?” болон “Дүгнэх журам”-ыг хүчингүй болсонд тооцно.
------оОо------