#32, 3F Grand Office, Jamyan Gun 12 Olympic Street, Sukhbaatar District 1st khoroo, Ulaanbaatar Mongolia 14251

"Тог Тог" бүжгийн уралдааны удирдамж

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН СУРАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ "ТОГ ТОГ" УРАЛДААНЫ УДИРДАМЖ                                                                                          

Зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, амьдралын зөв дадал хэвшлийг суулгах замаар хэмнэх хандлагыг бий болгох, эрчим хүч хэмнэх энгийн аргуудаас суралцах сонирхлыг төрүүүлэх, аливаад багаар ажиллах чадварт суралцуулахад оршино.  

Зохион байгуулагч: Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн Боловсролын газар

Дэмжигч байгууллага: АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй “Монголын эрчим хүчний засаглал” хөтөлбөр, АНУ-ын Элчин сайдын яам

Хугацаа: Ерөнхий боловсролын сургуулиудын дунд 2024 оны 10 дугаар сарын 07-оос 10 дугаар сарын 31-ний өдрийн  хооронд зохион байгуулна.

Уралдаанд хэрхэн оролцох вэ?

  • Сургууль тус бүр эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх хандлагыг хэвшүүлэхэд чиглэсэн “Тог тог” дуун дээр зохион байгуулагчдын бэлдсэн бүжгийн рийл дээрх хөдөлгөөнийг оруулж, нэмж баяжуулан анги хамт олноороо бүжиглэж, гэр бүл, найз нөхдөө эрчим хүчний хэмнэлтэд уриалж буй 2 минут хүртэл урттай, рийл хэлбэртэй видеог бэлтгэж, #TogooTokhiruuliy хаштагтайгаар, public буюу олон нийтэд нээлттэй тохиргоотойгоор @erc.gov.mn, @USAIDMongolia, @Нийслэлийн Боловсролын газар Фэйсбүүк, пэйж хуудсуудыг меншион хийж, 2024 оны 10 дугаар сарын 14-өөс Фэйсбүүкт оруулна.
  • Эрчим хүчийг зүй зохистой хэрэглэх, хэмнэх хандлагыг хэвшүүлэхэд чиглэсэн уриа үгийг сургууль бүр бэлтгэж, рийл хэлбэртэй видеоны төгсгөлд оруулсан байна.
  • Сургууль дээрээ эрчим хүч хэмнэх бүтээлч үйл ажиллагаа зохион байгуулж, түүний талаар Фэйсбүүкт #TogooTokhiruuliy хаштагтайгаар, public буюу олон нийтэд нээлттэй тохиргоотойгоор @erc.gov.mn, @USAIDMongolia, @Нийслэлийн Боловсролын газар Фэйсбүүк пэйж хуудсуудыг меншион хийж оруулна.
  • Дээрх хоёр постны хандалтын мэдээг Нийслэлийн боловсролын газарт 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ.

 

Хоёр. Дүгнэх журам

  • Уралдааны үр дүнгийн 80%-ийг 80 хүртэл оноогоор дүгнэх бөгөөд үүнээс бүжгийн рийлийн сошиал хандалтын views (25%) 20 оноо, like (25%) 20 оноо, share (25%) 20 оноо, comment (25%) 20 оноо хүртэл үнэлгээгээр тус тус дүгнэнэ.
  • Үлдсэн 20% буюу 20 хүртэл оноог сургууль дээр зохион байгуулсан ажлын үр дүн, бүтээлч байдлыг харгалзан шүүгчдийн өгөх үнэлгээгээр дүгнэнэ.

 

Гурав. Шагнал урамшуулал

 Багийн үзүүлэлт тус бүрийн дүнг нэгтгэж их онооны системээр дүгнэж шалгаруулна.

Шалгаруулах байр

Шагналын тоо

Шагнал урамшуулал

Тэргүүн байр

1

Өргөмжлөл, 1 сая төгрөг

Дэд байр

1

Өргөмжлөл, 500 мянган төгрөг

Гуравдугаар байр

1

Өргөмжлөл, 300 мянган төгрөг